Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгийн зөвлөл

Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат, иргэдийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл нь нийслэл хотод амьдран суудаг Бугат сумын иргэд, тэдний үр хүүхдийг эгнээндээ нэгтгэсэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Уриа үг

Буяны даллагатай Бугат- Эрдэмтэн зохиолчид,аварга малчид, ажилч хөдөлмөрч ард түмний өлгий нутаг билээ

Бидний зорилго

Алаг хайрхан тэргүүт онгон байгалиа хамгаалан сумынхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэн ард иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

Алсын хараа

Мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлсэн баруун бүсийн шилдэг сум болон хөгжинө.

100 жилийн ойн хандивлагчдын хүлээн авалт
зохион байгуулагдлаа 

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИРгэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар болон Бугат сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс хамтран 2024 оны 1-р сарын 20-нд Бугат сумын 100 жилийн ойн зохион байгуулахтай холбоотой хандивлагчдын уулзалтыг зохион байгууллаа. 

2024 оны 1-р сарын 20

Уг уулзалт хүлээн авалтын үеэр Улаанбаатар хот дахь Бугат сумын Нутгийн зөвлөлийн дарга Б.Галаарид нутгийн зөвлөлийн тамга тэмдгийг П.Цэрэннямд гардуулж өгснөөр Улаанбаатар хот дахь Бугат сумын Нутгийн зөвлөлийн даргын үүрэгт ажлаа хүлээж авсан юм. Уг уулзалт, хүлээн авалтын үеэр ирсэн зочид, нутгийн уугуул иргэдээс сумынхаа түүхт 100 жилийн ойг тохиолдуулан хандив, тусламж үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Үзэсгэлэнт газрууд

Бугат сумын үзэсгэлэнт газрууд